Miss World 2016: А.Баярцэцэгийн танилцуулга

Жүжигчин, модель А.Баярцэцэг нь 2014 онд Miss International, 2015 онд Miss Earth тэмцээнүүдэд оролцож байсан туршлагатай нэгэн бөгөөд 2015 онд шилдэг 16-д багтаж байв. Өдгөө 25 настай тэрээр “Миний эхнэр тагнуулч”, “Марко поло”, алдарт найруулагч Кристофер Копполагийн “Deadbeats” тэргүүтэй олон шилдэг кинонд туслах дүр бүтээсэн авьяаслаг жүжигчин төдийгүй Испани, Англи, Франц хэлтэй.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 18-ны хооронд болох юм. Энэ тэмцээн 66 жилийн түүхэндээ хоёр дахь удаагаа АНУ-д зохиогдох гэж байна. Дөрвөн долоон хоногийн турш миссүүд ур чадвараа сорин өрсөлдөнө.

Тус тэмцээнд оролцох Монгол улсын миссийг өнгөрсөн 10 дугаар сарын 23-нд тодруулж Алтангэрэлийн Баярцэцэг шалгарсан бөгөөд ийнхүү "Дэлхийн мисс"-ийн титмийн төлөө тэрээр 119 орны бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр боллоо.

М.Эгшиглэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ