“Мунзуй” хочит Г.Нямдоржийг баривчилжээ

Эрүүгийн хуулийн 149.3 зүйл ангиар шалгагдаж байгаад батлан даалтад гарсан хугацаандаа оргон зайлсан “Мунзуй” хочит Г.Нямдоржийг баривчилжээ. Түүнийг Эрүүгийн цагдаагийн газар болон Тусгай ажиллагааны хэлстийн алба хаагчид өчигдөр буюу энэ сарын 14-ний 03:00 цагийн үед Хэнтий аймгийн нутаг Норивлин хийдийн орчмоос саатуулсан байна.

Тэрээр Алтанбулагийн боомтоор хил нэвтрэх гэж байхдаа саатуулагдсан ч оргон зайлсан тул орон даяар эрэн сурвалжилж байсан юм. Тэрээр дахин ОХУ руу оргон зайлахаар төлөвлөөд байсан бөгөөд түүнд тусалсан байж болзошгүй хэд хэдэн этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ