Сонсголонгийн арын зам хүртэлх 1.2 км авто замын ажил дуусчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Хан-Уул дүүргийн 8-р хороо, 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэлх 1.2 км авто зам барилгын ажлын гүйцэтгэгчээр "Тэргүүн саруул зам" ХХК шалгарч, гэрээт ажлыг эхлүүлсэн. Гэрээний дагуу зам барилгын ажлыг хугацаандаа бүрэн дуусгаж, нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газарт барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисс ажиллуулах хүсэлтээ хүргүүлжээ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ