Орхон аймагт эмэгтэйчүүд сураггүй алга болж байна гэх мэдээлэл худлаа гэв

Орхон аймагт эмэгтэйчүүд сураггүй алга болж байгаа талаарх мэдээлэл цахим ертөнцөд цацагдсан.

Энэ талаар тус аймгийн Цагдаагийн газраас тодруулахад, өнгөрсөн сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд аймгийн Цагдаагийн газарт сураггүй алга болсон долоон иргэнтэй холбоотой мэдээлэл ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар дээрх долоон иргэний зургааг нь эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн бол нэг эмэгтэй олдоогүй байгаа бөгөөд эрэн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Мөн дээрх иргэд алга болсон нь ихэвчлэн хувийн шалтгаантай байгааг мэдээлэлд онцоллоо.

Тодруулбал, Эмэгтэйчүүд гэр бүлийнхэндээ гомдож туних, бүтэлгүй харилцаанаас үүдэж ар гэртээ хэл дуулгалгүй өөр орон нутагт суурьших тохиолдлууд гарсан байна.

Т.Гэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ