Улаанбаатарт 20 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдрөөс эхлэн 22-ныг хүртэл хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна.

2016 оны 11 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор 25-30 градус, Увс нуурын хотгор, Идэр,Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 19-21 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ