НЗДТГ, агентлаг, харьяа газруудын цас цэвэрлэх гудамж, талбайн хуваарь

Нийслэл хотод цас ихээр орсонтой холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотын төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг цас цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалсан. Энэ дагуу маргааш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын ажилтнууд цас цэвэрлэх юм гэж НийслэлийнЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хавсралт хэсгээс цас цэвэрлэх гудамж, талбайн хуваарийг харна уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ