21 дүгээр зууны хамгийн сүйтгэлт газар хөдлөлт

Нэг жил гаруйн өмнө 2015 оны дөрөвдүгээр сард Балбад олон мянган хүний амь насыг авч одож, асар их сүйтгэл учруулж, түүний дотор маш үнэ цэнтэй түүхийн дурсгалуудыг устгасан газар хөдлөлт болсон билээ. Энэ нь түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтийн нэг байсан юм. Ийм цараатай сүйрэл нь 21 дүгээр зуунд долоод жагсаж байна. Тийнхүү тэр газар хөдлөлт бүрийг эргэн санацгаая:

Бам, 2003 он

2003 оны 12 дугаар сарын 26-нд Ираны нутагт эртний Бам хотод 6,3 боллын хүчтэй газар хөдөлжээ. Энэ аймшигт өдөр 35 мянган хүн амь үрэгдэж, бас 22 мянган хүн бэртэж гэмтсэн юм. Тэгэхэд тус хот 200 мянган оршин суугчтай байжээ.

Энэтхэгийн далай, 2004 он

Ираны эмгэнэлт явдлаас хойш яг нэг жилийн дараа Энэтхэгийн далайд усан дор газар хөдлөж, улмаар орчин үеийн түүхэн дэх хамгийн аймшигтай цунами үүсгэсэн юм.Газар дорхи түлхэлтийн магнитуд нь 9,1-9,3 балл байжээ. Цунами хэд хэдэн орныг нөмөрч, түүний дотор Таиланд, Индонез, Энэтхэг, Шри-Ланка зэрэг орнууд голомтод бусдаас ойрхон байжээ. Энэ нь маш их сүйтгэлтэй газар хөдлөлт байсан учир голомтоос 6900 километрийн алсад ӨБАНУ-ын Порт-Элизабет хотод ч асар олон хүн амь үрэгдсэн байна. Байгалийн гамшигийн улмаас нийтдээ 225-300 мянган хүн амь үрэгджээ.

Сычуань, 2008 год

Сычуаний газар хөдлөлт 2008 оны тавдугаар сарын 12-нд болсон юм. Хятадын чичирхийллийн товчооны мэдээлснээр, газар хөдлөлтийн магнитуд нь 8Mw байжээ. Сычуань мужийн захиргааны төв Чэнду хотоос 75 километрт байсан Лунмэньшаний чичирхийллийн идэвхитэй хагарал сүйрлийн голомт болсон байна. Албан ёсны мэдээгээр, 2008 оны наймдугаар сарын 4-ний байдлаар барагцаалвал 70 мянган хүн амь үрэгдэж, бас 18 мянган хүн сураггүй болжээ.

Гаити, 2010 он

Энэхүү эмгэнэлт явдал 2010 оны нэгдүгээр сарын 12-нд болсон юм.Түрүүнд нь тус аралд 1751 онд ийм сүйтгэлт газар хөдлөлт болж байсан нь бүртгэгджээ. Зургаан жилийн өмнөх эмгэнэлт явдлын үеэр амь үрэгдэгсдийн тоо 200 мянгаас давж, 5,6 тэрбум еврогийн эд агуурсын хохирол учирсан байна.

Чили, 2010 он

Мөн энэ оны хоёрдугаар сарын 27-нд сүүлийн хагас зуун жилийн хамгийн хүчтэй газар хөдлөлтийн нэг Чилид болсон юм. 8,8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас асар их эвдрэл сүйрэл болж, олон мянган хүн амь насаа алдсан байна.

Япон, 2011 он

2011 оны гуравдугаар сарын 11-нд японы Хонсю арлын эргийн дэргэд болсон газар хөдлөлт зүүн японы асар их сүйтгэл газар хөдлөлт гэж түүхэнд орсон юм. Тус орны түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүнээс дутуугүй аюултай цунами дэгдэж, үүний өндөр нь 40 метрт хүрч байжээ. Фукусима-1 АЦС-ын осол нь гамшгийн бас нэг үр дагавар болсон юм. Газар хөдлөлтийн улмаас гурван атомын реактор эвдэрч, үүнээс болоод асар их цацраг идэвхит бодис агаарт цацагдсан байна. Амь үрэгдэгсдийн тоо 15 мянгаас давж, барагцаалвал 3 мянган хүн сураггүй болжээ.

Балба, 2015 он

2015 оны дөрөвдүгээр сарын 25, 26-нд Балбад 4,2-7,8 Mw магнитудын хүчтэй газар хөдлөлт эхэлжээ. Тус орны засгийн газрын мэдээгээр, 4 мянган хүн амь үрэгдсэн нь нотлогдож, 5 тэрбум долларын эд агуурсын хохирол учирсан байна. Үүнээс гадна, газар хөдлөлтийн улмаас Эверестэд цас нурж, ингэснээр 80 гаруй уулчин амь насаа алджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ