"Аврах ажиллагаа" аяныг өрнүүлж байна

А0603 дугаартай Цэцэрлэг - Тосонцэнгэл чиглэлийн авто зам ПК-2,2с ПК-9,6 км-т Цагаан даваанд овоолгоноос үнс цацаж хальтиргаа гулгааг арилгах ажил хийгдэж байна.
Дархан - Сүхбаатар - Алтанбулаг чиглэлд 11 сарын эхээр орсон цаснаас үүдэн замын зарим хэсэгтээ нягтарсан мөстэй цастай байгаа бөгөөд Дархан чиглэлийн Ерөөгийн даваанаас Дархан тал руугаа тогтмол явган шуургатай байна.
Замын хөвөө зорчих хэсэг рүү шуурч хунгарлаж байгаа цасыг ачигчаар цэвэрлэх ажил тогтмол хийгдэж байна.
Хөдөө орон нутагт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан цасан шуурганд саатах, тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн тохиолдолд дараах дугааруудад холбогдож тусламж хүсч болох юм байна.
Автомашины клуб дэх залуучууд нэгдэж "Аврах ажиллагаа" аяныг өрнүүлж байгаа аж.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ