Кардашианы ээж хүргэн хүүтэйгээ дотносчээ

Хоёр дахь нөхрийнхөө овгоор овоглодог Крис Женнер бол өдгөө нэр алдар нь түгсэн таван хүүхдийн эх бөгөөд “Keeping up with the Kardashians” реалити шоугаар олны танил болсон билээ.

Таван хүүхэд төрүүлээгүй мэт биеэ сайхан авч явдаг, овор багатай Крис 61 настай. Түүнийг том охиныхоо салсан нөхөртэй амрагийн харилцаатай болсон хэмээн сонин хэвлэлээр гарсан төдийгүй, гэр бүлийн дотны найз нь хүртэл баталж байна.

Ким Кардашианы дотны найз реалити шоугаар олонд танигдсан Жонатан Чебан гэрээсээ толгой цухуйхгүй байгаа Кимтэй бус ээж Кристэй нь гадуур гарах болжээ. Тиймдээ ч Крис болон хүргэн хүү Скотт Дисик нарын харилцааг мэдэрсэн бололтой. Хүргэн хүүтэйгээ өрнүүлсэн сонирхолтой харилцааг дэмжиж буйгаа илэрхийлсэн байдаг. Крис хүргэн хүүдээ таалагдахын тулд нүүрэндээ ботокс тариулсан гэх яриа бий.

Кортни Кардашиан гурван хүүхдийнх нь эцэг Скотт Дисикээс өнгөрөгч онд салсан бөгөөд хүүхэмсэг зантай Скотт эхнэрээ хуурсан гэнэ. Түүнээс гадна Кардашианы бага дүү нар болох Кендалл, Кайли Женнер нартай нэр холбогдож байсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ