Цэцэрлэгт гал гарчээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багийн Шанд гудамжийн 20 тоотод иргэн Д-н Портер загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.18-ний өдрийн 16:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 албан хаагч;
Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 25 дугаар гудамжийн 02 тоотод “Би нисэх дуртай” цэцэрлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.18-ний өдрийн 20:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч;
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 46-Б байрны урд иргэн Т-н “Соната-5” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.18-ний өдрийн 23:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ