Далай багшийн айлчлал үргэлжилж байна

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам 11 дүгээр сарын 18-ны орой “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж айлчлал эхэлсэн билээ. Тэрээр бямба гарагт Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлсэн бол ням гарагт “Буянт-Ухаа” цогцолборт Богдын ламын ван, Жигжидийн цэван айлдсан юм. Харин өнөөдөр “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно. Ингээд түүний айлчлалын хөтөлбөрөөс танилцуулъя:

2016 оны 11-р сарын 21. Даваа гараг

  • 09:30-11:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хуврагууд болон Их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд зохион байгуулах “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно. Хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд болно.
  • 13:00-15:00 цагт “Шинжлэх ухаан ба Бурхны сургаал” сэдэвт хэлэлцүүлэг үргэлжилнэ.

2016 оны 11-р сарын 22. Мягмар гараг

  • 09:00-11:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшид Хүндэт докторын цол гардуулна. /ХААИС/
  • 13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзана. /Соёлын төв өргөөнд/

2016 оны 11-р сарын 23. Лхагва гараг

  • 07:45-08:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш сэтгүүлчдийг хүлээн авч, уулзалт хийнэ. Уулзалт “Их тэнгэр” цогцолборт болно.
  • 08:45 цагт Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үдэн гаргана.

Далай багшийн Монголд хийж буй ес дэх удаагийн номын айлчлал үргэлжилж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ