С.Зориг агсны хэрэгт М.Алдар шүүгчийг томиллоо

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм. Шүүхэд шилжсэнээр шүүгч хэрэгтэйгээ 30 хоногийн дотор танилцаж хурлын товыг гаргадаг.
Шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болдог. Тэгвэл уг хэрэгт оролцох шүүгчийг томилжээ. Тодруулбал, тус дүүргийн Ерөнхий шүүгч М.Алдарт С.Зориг агсны хэргийг хуваарилсан байна.
Уг хэрэг "маш нууц"-д хамааралтай хэрэг юм. Мөн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдан хорьж байсан ч батлан даалтад гаргасан билээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ