Саятан сантехникч ажлаасаа халагдах бодолгүй байна

Шотландын Элдерсли хотын 52 настай сантехникч Жон Доэрти 14 сая стерлингийн фунт (17,3 сая ам. доллар) хожсон ч, ажлаа орхих бодолгүй байна. Түүгээр ч барахгүй мань эр хийн гагнуурчны мэргэжил эзэмшихээр, мэргэжил дээшлүүлэх дамжаанд бүртгүүлснийг “Метро” сайтад бичжээ.
Сантехникч болон түүний гэргий хоёрыг маш их мөнгө хожсоны дараа шотланд эр захын байшингуудаар орж, 00-ийн өрөө болон бөглөрсөн хоолойг дахин засч явахыг харсан үйлчлүүлэгч нар нь нүдэндээ итгээгүй байна. Би өөрийн ажилд дуртай болохоор цаашид ажлаа хийсээр байх болно гэж аз нь шовойсон эр хэлжээ.
“Би огт өөрчлөгдөөгүй, ажлаасаа халагдах бодолгүй байгаа. Намайг халуун орны хаа нэгтээ наран шарлагын газарт тарвалзаж явбал яасан юм хэмээн надад хэлцгээдэг ч, би ингэж чадахгүй. Би өөрийн ажилд дуртай, нүд анитлаа үүндээ үнэнч байх болно” гэж Доэрти ярьсан байна.
Саяхнаас тэр сантехникчийн мэргэжил дээшлүүлэх дамжаанд явж эхэлсэн бөгөөд харин шинэ “Мерседес” хөлөглөн ирж байгаа ажээ.
Мань эрийн зан аягийг байдаг л зүйл гэж хэлэхэд хэцүү. Юу гэвэл, сугалаагаар овоохон мөнгө хожсон бельгийн нэг хашаачин эр ажилдаа бүр үзэгдэхээ больсныг өмнө нь мэдээлж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ