Оны тэргүүний” Оюунлаг үйлстэн”-г шалгаруулна

Оны тэргүүний багш шалгаруулах “Оюунлаг үйлстэн” ёслолын ажиллагаа болох гэж байна.Тодруулбал, МЗХ-оос Сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм мэдлэгээ зориулж буйбагш нарыг урамшуулан алдаршуулахзорилгоор оны тэргүүний багш шалгаруулах “Оюунлаг үйлстэн” ёслолын ажиллагааг анх удаагаа 2016. 12. 16-ндзохион байгуулжМонголын Залуучуудын Холбооны нэрэмжит “Тэргүүний залуу багш “ цол тэмдэг, өргөмжлөлийг олгохоор болжээ.

Тэргүүний залуу багшийг “Оны тэргүүний арга зүйтэй залуу багш”, “Оны тэргүүний судлаач залуубагш”,“Оны тэргүүний нийгмийн идэвхтэн залуу багш”, “ Оны тэргүүний нийгмийн ажилтан”, “Оны тэргүүний сургалтын менежер” гэсэн 5 төрлөөр тус бүр 2 багшийг шалгаруулах аж. Түүнчлэн нэр дэвшүүлэх багш нь сурган хүмүүжүүлэх салбарт 3-аас дээш жил ажилласан, хариуцсан ажлын үзүүлэлт нь улс, хот, аймгийн дундаж түвшингээс дээшилсэн, дотоод болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байх гэхчилэн шалгуурууд тавигджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ