Перу эмэгтэй Путинд ноосон цамцаа өгч байж санаа нь амарчээ
Ноосон цамц хийдэг перу эмэгтэй Хулиа Кастрогийн Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын ерөнхийлөгчид бэлэглэхийг бодож байсан тэр цайвар өнгийн ноосон цамц хүрэх эзэндээ яалт ч үгүй “хүрчээ”. Оросын төрийн тэргүүнд дөхөж очих гэсэн перу эмэгтэйг цагдаа нар саатуулсныг түрүүнд нь мэдээлж байсан юм. Гэвч түүнд сэтгүүлчид туслажээ. Дээд хэмжээний уулзалтын тухай мэдээлж байсан нэг сэтгүүлч бүсгүй Перу эмэгтэйн бэлгийг Владимир Путинд гардуулж өгсөн байна.
Оросын ерөнхийлөгчид зориулан Перу эмэгтэйн хийсэн ноосон цамцыг түүнд гардуулж байгаа дүрс бичлэг сүүлд нь интернэтэд гарсан юм. Дараа нь ОХУ-ын хэвлэлийн албаны төлөөлөгчид эмэгтэйтэй утсаар ярьж, бэлэг өгсөнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Эмэгтэй сурвалжлагчтай уулзахдаа, “Эхлээд бэрхшээл учирч, таагүй явдал болсон ч, миний мөрөөдөл биелсэнд би маш сэтгэл хөдөлж, баяртай байна” гэжээ.
Путинд зориулсан цамцыг би өөрийнхөө зургаар хийсэн юм гэж эмэгтэй бас ярьсан байна. Перу эмэгтэй цамц хийхдээ цайвар-хүрэн өнгө, Андын нурууны үндэстэн, ястнуудын уламжлалт хээ угалзыг сонгожээ.
Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 19, 20-нд Лимад болсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ