Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас “Илүү сартай өвлийг өнөтэй давцгаая” сайн үйлсийн аяны талаар Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу сангаас мэдээлэл хийнэ.
- Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Нээлт 09.00 цагт Чингис зочид буудалд болно.
- Монгол улсын Хөдөлмөрийн баатар, академич, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа 09.30 цагт МУИС-ийн 2-р байрны урд болно.
- Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгжид зориулсан нээлттэй мэдээлэл өгөх өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” салбар дээр зохион байгуулна. Нээлтийн арга хэмжээ 10.00 цагт болно.
- 10.00 цагт Үндэсний хөгжлийн газар 3 давхар хурлын зааланд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцаж, хэлтэс албадын дарга нартаа санал солилцож, зөвлөгөө өгнө.
- Замын цагдаагийн албаны 80 жилийн ойг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явагддаг "Ногоон гэрэл цагаан шугам 2016" тэмцээн 35 дахь удаагаа зохион байгуулагдана. Нээлтийн үйл ажиллагаа 10:30 цагт Улаанбаатар чуулгын байранд болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас “Өргүй Монголын төлөө нэгдэцгэе 218.1” хөдөлгөөнөөс УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
- Монголын уран зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол улсын Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан хамтран “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ - 2016” үзэсгэлэнг зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ