Роналду “ижил хүйстэн” гэдгээ хүлээжээ

Испанийн аваргашалгаруулах тэмцээний 12 дахьтойргийн тоглолтын үеэр “Реал” клубийн довтлогч Криштиану Рональду, “Атлетико” клубийн хагас хамгаалагч Коке нарын муудалцахдаа шидэлцсэн үгс сэтгүүлчдийн анхаарлыг татжээ.

Эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар,Роналду Кокетай муудалцсан тухайгаа хувцас солих өрөөнд багийнхаа нөхдөд ярьсан байна.Испанийн “COPE”радиостанц өөрийн сурвалжлагчийн хэлснийг иш татахдаа,Коке португалын нэрт тамирчныг “ижил хүйстэн” хэмээн тохуурхсаныг мэдээлжээ.Роналду ч үүнийг зөвшөөрөөд, “Тиймээ, би ижил хүйстэн, гэхдээ маш баян” гэж хэлсэн гэнэ.

“Реал” клубээсРональду сард 2 сая евро авдаг тухай мэдээлэл 11 дүгээрсарын эхээр хэвлэлд гарчээ.

Криштиану Роналдудэлхийн сайхан бүсгүйчүүдтэйявалдаж байсан тухай мэдээ нэг бус удаа тарж байсан билээ.Өмнө нь тэрдэлхийн нэртэй загвар өмсөгч, оросын Ирина Шейктэй бараг дөрвөн жил явалдаж, харин саяхан “2015 оны Испанийн мисс”Дезире Кордеротай цуг явжбайсан нь харагджээ.Тиймээсөрсөлдөгч багийн хөлбөмбөгчинтэй муудалцах үеэр Роналду“өөрийгөө илчилсэнд” итгэх хэрэгггүй байж болох.

Тэр тусмаа энэ тоглолтод “Атлетико” клуб “Реал”-д 0:3-ын харьцаатайгаархожигдсон бөгөөд ингэхдээ Роналду гурван гоолоруулсан байна.ТиймээсКокегийнтүүнд уурласныг чухамхүү үүгээр тайлбарлаж бүрнээ болох талтай.

ГэхдээПортугалын нэрт хөлбөмбөгчин гажхарилцаатай байж болох тухай мэдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан юм.Жишээ нь,Роналдукикбоксчин Бадр Харитай зүгээр нэг нөхөрсөг харилцаатай бишбайх хэмээн 2015 оны сүүлчээр хэвлэлд бичиж байжээ.

Үүнээс гадна, Мадридын “Реал” клубийн тоглогчКриштану Роналдуг интернэтэддэлхийн хамгийн алдартайэр гэж есдүгээр сард хүлээн зөвшөөрсөн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ