Өнөөдрөөс өдөртөө хүйтний эрч суларна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

24-нөөс өдөртөө хүйтний эрч суларна.

2016 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчим, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ