Бусад орны арми цэргүүдээ хэрхэн хооллодог вэ?

“Дайн бол дайн”, харин цагийн хуваариар хооллох ёстой” гэж Пруссийн ван нэгдүгээр Фридрих Вильгельмхэлсэн юм гэдэг. Улс орнууд хоорондоо мөргөлдөх шалтаг, шалтгаан байхгүй болоосой гэж хүсмээр байгаа ч, энэ бол ердөө л мөрөөдөл, харин олон сая хүнтэй армиуд улс орныхоо бүрэн эрхт байдлыг хамгаалж, иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангадаг. Тиймээс цэргийн албан хаагч бүрийг хооллох ёстой!Томоохон улсуудын арми цэргүүдээ хэрхэн хооллодог тухай мэдээллийг бид цуглуулсан юм.
Израиль
Офицерууд болон жагсаалын цэргүүд өөр өөр газарт хооллодог ч,тэдний хоол огт ялгагддаггүй байна. Харин нисэгч, усан цэрэг, шумбагч хөлөг онгоцныхны хоол лбусдаасялгаатай, учир нь тэдэнд зориулж илүү илчлэг хоол хийдэг аж.Цагаан хоолтнууд чанхаарлын гадна үлдэхгүй. Тэдэнд зориулж уургаар баялаг ургамлын гаралтай онцлог хоол хийдэг байна.
Сүүлийн жилүүдэд Израилийн армийн санхүүжилт таван дахин нэмэгджээ.Ингэхдээ цэргийн тогоочийн тоо цөөрч, харин арми томхон компаниудын нүүдлийн үйлчилгээнд шилжсэн бөгөөд эдгээр компани бүр илүү олон төрлийн хоолны цэс санал болгодог байна.
Энэтхэг
Харамсалтай нь, Энэтхэгт газар авч байгаа авилга энэ олон үндэстний орны армийн байдалд туйлын сөргөөр нөлөөлдөг байна. Цэргийнхний хоолны ширээнд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнтавих нь цөөнгүй байдаг гэнэ.Энэтхэгийн цэргийн хоол жирийн бөгөөд онцгой тансаг зүйлбайхгүй. Өглөөний цайнд том гамбир, халуун цай өгнө.Заримдаа өглөө цэргүүдэд хулуу өгдөг байна.Үдээр халуун хоол өгөхбөгөөд энэ нь гамбир, рагу, вандуйн цутан, тахианы шөл юм.
Франц
Салаттай үхрийн мах, Тулузийн зарамтай зайдас, нухсан ногоонышөл, лаазласан загасны мах, шоколад, жимсний чанамал, уусдаг кофе, бисквит, карамель, сахар. Энэ бол “хуурай”хүнс.Жагсаалын цэргийн хоолондмахан нухаш, лууван, чанасан манжинтайногоон салат,оливийн тосоор амтласан загасны мах зэрэг зууш өгнө. Хоёрдугаар хоолыг сонгохбөгөөд энэ нь шош, сүмстэй үхрийн мах, төмстэй шарсан тахиа, цагаан будаатай гахайны мах. Десерт нь жимс жимсгэнэ юмуу гүзээлзгэнэтэй цэлцэгнүүр.Ямар ч хоолыг бяслаг дагана,түүнчилэн рашаан юмуу хийжүүлсэн ундаа байна.
АНУ
Цэргийн хоолны цэс маш олон янз. Америкийн зэвсэгт хүчний эгнээнд бараг бүх шашин, янз бүрийн арьстныцэргүүдтэй тааралдаж болно, харин тогооч нар тэдэнд янз бүрийн хоол, түүнчилэн цагаан хоол санал болгох үүрэгтэй.
Ер нь өглөөдөө жимсний шүүс, шинэ жимс жимсгэнэ,нүдлэж шарсан өндөг, гахайн утсан мах, жигнэмэг өгнө.Үдээр болон оройхоёр шөл,хоёроос дөрөв хүртэл үндсэн хоолноос сонгоно,энэ нь тослог багатай ч, хангалттай илчлэгтэй байх бөгөөд салат, ногоо болон наад зах нь дөрвөн төрлийн десерт байна.
Орос
Цэргийн албан хаагчдын үдийн хоол нь хоёр бэлэн салат, хоёр шөл, гурван хоёрдугаар хоол, хэд хэдэн хачир, цай юмуу шүүснээс бүрдэнэ. Цэргүүдөөрийн дуртай хоолоо сонгоно.
Оросын армийн хоолны цэс нь жилийн улирал болон цэргийн албан хаагчдын сонирхлоос шалтгаалан өөр өөр байна. Гурвалжин будаатай котлет, түүнчилэн банш, зайдас нь цэргүүдэд илүүтэй таалагддаг. Дээр дурдсан хоол бүрийг долоо хоногт нэг удаа хийхийг боддог байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ