Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

09.00 цагт: "Соёмбо судлал: Оюун сэтгэлгээ, бичиг соёл" Эрдэм шинжилгээний бага хурал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

09.00 цагт: “Монгол Улсын Тогтвортой хогоон хөгжилд хүрэх зам” дээд түвшний уулзалт Төрийн ордонд болно.

10.00 цагт: Монгол Улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах үндсэн зорилгынхоо хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж “Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармагийг МЗХ-ны “Залуус” танхимд нээнэ.

11.00 цагт: Төмөр замын эмнэлэгт "Элэг бүтэн монгол" хөтөлбөрийн нээлт болно.

11.00 цагт: Хэвлэлийн хурал Монгол Ньюс мэдээллийн төвд Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

14.00 цагт: Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд "Газрын бирж" хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэгт УИХ-ын зарим гишүүн, БХБЯ, ХЗДХЯ, СЯ, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Нийслэлийн Газрын алба, Төв, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын холбогдох албаныхан болон судлаачид оролцоно.

14.00 цагт: Бэст Вестерн Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Бүс нутгийн тогтвортой хөгжил” семинар зохион байгуулагдана.

14.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд "Ам.долларын ханшийн цаашдын хүлээлт" сэдэвт хэлэлцүүлэг болно. Монголбанк, эдийн засагчид, судлаачид болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.

14.30 цагт:Зайсангийн гүүрнээс урд хэсэгт ХААИС-ийн Багш, ажилчид нийт 6200 гаруй оюутнуудын хамт сайн дураараа цас цэвэрлэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ