Археологичид 7000 жилийн настай эртний хотыг олжээ

Археологичид Египтэд 7000 жилийн тэртээх эртний хотыг илрүүлсэн байна. Тодруулбал, тухайн хотод амьдарч байсан хүмүүсийн байшин сууц, хэрэглэж байсан багаж зэвсэг, ваар, шаазан, хэд, хэдэн шарил, бунханууд олджээ. Шинээр илрүүлсэн 15 бунхан нь өндөр хэргэм зэрэгтэй хүмүүсийг болох нь нотлогджээ. Археологчдийн үзэж буйгаар тус хотод өндөр хэргэм зэрэгтэй хүмүүс, бунхан урлаачид голчлон амьдарч байсан болов уу хэмээн олдсон олдворуудад үндэслэсэн дүгнэжээ.

Энэхүү судалгаа нь археологчдод Египтийн нэн эртний амьдрал, соёлыг судлах боломжийг нээж өглөө. 2011 оноос аялал жуулчлалын салбар нь уналтанд ороод буй Египтийн аялал жуулчлал дахин эрчимтэй хөгжих байх хэмээн албаныхан үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ