Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

25-нд төв, зүүн зүгийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2016 оны 11 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 18-23 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ