БНАСАУ АНУ-тай асуудлыг дайны цагийн хуулиар шийдвэрлэнэ

БНАСАУ АНУ-тай хоёр талын харилцааны бүх асуудлыг дайны цагийн хуулиар шийдвэрлэх болно.Тус улсын ГХЯ-ны төлөөлөгч Пхеньянд Америкийн эрх ашгийг төлөөлдөг Шведийн элчин сайд Торкель Стирглефтай уулзахдааингэж мэдэгджээ.
“Тус орны дээд удирдлагыг доромжилж байсанерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны дайсагнасан бодлогыг эсэргүүцэхийн тулд хоёр талын харилцаатай холбоотой бүх асуудлыг БНАСАУ дайны цагийн хуулиар шийдвэрлэх болно” гэж Умард Солонгосын гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч уулзалтын үеэр онцлон тэмдэглэснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.
Хүний эрх зөрчиж байна гэж АНУ-ын зэмлэж буй БНАСАУ-ын удирдаг ч Ким Чен Ун болонбусад албан тушаалтны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахаас америкийн засаг захиргаа татгалзсаны дараа Пхеньны эрх баригчид энэ оны долоодугаар сард НҮБ дэх төлөөлөгчийн газраараа дамжуулан америкийн талд уг шийдвэрийн тухай анхмэдээлжээ.Хариу арга хэмжээ болгон Пхеньяны удирдлага Нью-Йорк дахь АНУ-тай холбоо барих цорын ганц албан ёсны сувгийг хааж,аливаа асуудал, тухайлбал БНАСАУ-д саатуулагдсан АНУ-ын иргэдийн асуудлаар америкийн засаг захиргаатай дайны цагийн хуулиар ажиллах болно гэдгийг Вашингтоны засаг захиргаанд мэдээлсэн байна.
Одоо америкийн засгийн газар тус орны оюутан Отто Фредерикийг суллуулахаар ажиллаж байгаа юм.Гуравдугаар сард тэр БНАСАУ-ын Дээд шүүхээс 15 жил хоригдох ял сонсож, хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх колонид ял эдлэж байгаа ажээ. Оюутан жуулчлалын бүлгийн бүрэлдэхүүнд багтан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд Бээжингээс Пхеньянд иржээ.Тэр нэгдүгээр сарын 1-ний шөнө зочид буудлын гадаадын жуулчдадзориулсан албаны өрөөнд ороод, хананд өлгөөтэй байсан солонгосын улс төрийн зурагт хуулсыгхуулж хаясныг тогтоосон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ