Нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэж байна

НИТХ-ын зургаадугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар ирэх оны нийслэлийн төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Төрийн захиргааны төсвийн зардлыг танаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, улсын төсөв, нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын барилгыг өргөтгөх, мөн цэцэрлэг, сургуульгүй хороодод шинэ барилга барих ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг төсөвт тусгасан байна.

Дүүргийн эмнэлгүүдийн үйлчилгээ, эмнэлгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор гурван дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд мэс заслын тасаг байгуулж, иргэд яаралтай тусламжийг дүүргийн эмнэлгээсээ авах нөхцөлийг бүрдүүлэх, авто зам, түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх зэрэг ажлыг үе шаттай хийж, иргэдийнхээ аюулгүй, амар тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ