Уэльсэд хий үзэгдэл зургийн бүлгийнхнийг хөөжээ

Уэльсэд хаягдсан “Маунтин Эш” эмнэлгийн байшинг үзэж байсан судлаачдын багийнхан ер бусын сонин үзэгдэлтэй тулгарчээ. “Болгоомжтой байж”, “байшингаас гарч явахыг”хүнийх аятай нэг дүрс тэднээс шаардсан байна гэж “Метро” сайтад бичээд, тэр сонин үзэгдлийн гэрэл зургийг нийтлэсэн байна.

Бид тэр хий үзэгдлийн дуу хоолойг бичиж авч чадсан гэж энэ сонин үзэгдлийг харсан хүмүүс нотолж байгаа аж. Дараа нь бид эмнэлгийн байшинг тойрч, бид нараар тоглоом тохуу хийсэн байж болох хэнийг ч олж чадаагүй гэж зургийн багийн нэг гишүүн ярьсан байна.

“Бид энэ байшинг нэгэнт арван жилийн турш судалж байгаа бөгөөд энэ нь бидний ажигласан хамгийн ер бусын сонин үзэгдлийн нэг юм” гэж тэр хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ