АН-ын анхан шатны нэгжүүд өнөөдөр хуралдана

Ардчилсан намын зургадугаар их хуралд оролцох гишүүдээ сонгох хуралдаан энэ сарын 26,27-нд буюу өнөөдөр, маргааш хоёр сум тус бүрт болно. Энэхүү хуралдааны үеэр намын үндсэн дүрмийг шинэчлэх асуудлыг хэлэлцэх аж.

Тодруулбал Ардчилсан намын зургадугаар их хурал арванхоёрдугаар сарын 6-нд болно. Энэ хуралдааны үндсэн гол зорилго нь Ардчилсан намын шинэ дүрмийг батлах явдал юм. Харин намын даргын асуудал яригдахгүй гэж ҮЗХ-ны хурлаар шийдсэн байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ