Эмэгтэйчүүд эрчүүдээс ямагт ахиу наслаж байжээ

АНУ-ын Умард Каролина муж улсын Дарем хотын Дьюкийн их сургуулийн эрдэмтэд антропологийн хэд хэдэн судалгаа хийж,ингэснээр эмэгтэйчүүд эрчүүдийнхээс үргэлж уртнаслаж байжээ гэсэн дүгнэлт хийсэн байна.
Судалгааны явцад дэлхийн сүүлийн 250 жилийн хөгжингүй болон буурай хөгжилтэй янз бүрийн бүс нутгийн хоёр хүйсийн хүмүүс, нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөлөгчид, тодруулвал нэг сая орчим хүний наслалт, нас баралтын түүхэнд дүн шинжилгээ хийжээ.Түүнчилэн сүүлийн 30 жилд хүнтэй төстэй зарим төрлийн сармагчныг ажигласныг хэвлэлд дурдсан байна.
Сүүлийн 250 жилд хүний дундаж наслалтад нэлээд өөрчлөлт гарч, наслалт хоёр гаруй дахин нэмэгдэж, ХIХ зууны эхэнд 35-36 байсан бол, өнөөдөр 80 гаруй болсон нь харагджээ.Гэхдээ антропологчид нэг зүй тогтолцол байгааг дурдсан бөгөөд бүхий л хугацааны туршид, нийгмийн хэвшил, эд агуурсын болон нийгмийн байдал,уур амьсгалын нөхцөл болон бусад олон гадаад хүчин зүйлээс үл хамааран эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар 3-5 жилээр илүү наслаж байсан байна. Бас сонирхолтой нь сармагчнууд ч мөн ийм байжээ.
Жендерийн ийм адил бус байдлын шалтгааны тухай асуултад эрдэмтэд одоогоор бүрэн төгс хариулт өгч чадахгүй байна.Хамгийн их тархмал хувилбараас үзвэл,эрчүүд нэг Х-хромосомтой байдаг нь тэдний бие махбодийг янз бүрийн мутацид илүү өртөмтхий болгодогт хамаг учир байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ