Үзүүр, түрүүний бөхийг зөв таавал гурван саяар урамшуулна

Улс тунхагласны 92 жилийн ойн баярын өдөрт зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж байна. Тус барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглож буй юм. Энэхүү барилдааны их шөвгийн дөрөв болон түрүү, үзүүрийг зөв таасан хүнийг гурван сая төгрөгөөр шагнаж урамшуулах ажээ. Тааврыг өнөөдрийн 17 цаг хүртэл 151918 дугаарт мессеж хэлбэрээр хүлээн авах юм байна. Улс тунхагласны 91 жилийн ойн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрт үлдэж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ