АНУ-д архины донтолтыг эмчлэх арга олжээ

Америкийн Калифорнийн судалгааны багийн эрдэмтэд согтууруулах ундаанддонтох бараг дэлхий нийтийн шинжтэй асуудлыг шийдсэн гэдэгтээ итгэлтэй байна. Тэд иновацийншинжтэй өвөрмөц вакцин хийсэн бөгөөдүүнийг олон хүн хүсэн хүлээж байгаа ажээ.
Нэг зуун сайн дурын хүн дээртуршилт хийсэн бөгөөд шинэ арга үр дүнтэй гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байгаа юм.Хүнд тарьсан вакцин буюу тусгай бэлдмэл нь спиртийн төрлийн ундаанаас 100% жигшээж байгааг судалгаа нотолжээ. Вакцин хийлгэсэн архичинхүн согтууруулах ундаа уух нь бүү хэл, харжч чаддаггүй байна.
Вакцин тариулснаар согтууруулах ундаауухаргагүй болж,маш их шартсан мэт тийм шинж тэмдэг илэрдэг байна.Өөрөөр хэлбэл, хүн архи ууж чаддаггүй,ууж гэмээ нь өчүүхөн төдий ч таашаал авахгүй, харин чтолгой эргэх, бие эвгүйрхэх,толгой таллан өвдөх, дотор муухайрах зэрэг шарталтын бусад шинж тэмдэгилэрдэг аж.
Одоо судлаачидархидах донтолтын эсрэг бэлдмэлийндагалдахсөрөг нөлөөг илрүүлэхийнтулд бэлдмэлийг клиникийн практикт хэрэглэхээрнэмэлт туршилтхийж байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ