Какүрюү М.Ананд түрүүлэв

Японы Фүкүока хотноо болж буй энэ оны сүүлийн Кюүшюү башё өнөөдөр өндөрлөнө. Мэргэжлийн сумо бөхийн энэ удаагийн башёгийн 14 дэх өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Озэки Гоэйдог даван, Японы эзэн хааны цом хүртэх нь тодорхой болсон билээ. Монгол Улсын гавьяат тамирчин, Какүрюү М.Ананд ийнхүү дээд зиндаа /Макүүчи/-д дахь гурав дахь түрүүгээ авахаар болов. Түүний араас 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Озэки Кисэносато нар 11 даваатай байгаа юм.
Кюүшюү башё эхэлснээс хойш нэг ч ялагдалгүй тэргүүлж явсан Какүрюү М.Анандыг 11 дэх өдрийн барилдаанд Озэки Кисэносато өвдөг шороодуулсан. Энэ башёд Кисэносато гурван Их аваргыг дараалан өвдөг шороодуулсан хэдий ч өөрөөсөө цол доогуур бөхчүүдэд гурван удаа унасан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ