Улаанаатарт 10 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2016 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 15-20 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт:20 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ