Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

09.00 цагаас "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал" Үндэсний бодлогын чуулган Чингис зочид буудлын хурлын танхимд болно.
- 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Шүүхийн шинэтгэлийн цаг үеийн асуудал, цаашид анхаарах асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
- 11.00 цагт Монгол Нъюс мэдээллийн төвд Брэндийн хувцас, үнэтэй машинаас татгалзаж хөгшин залуу үл хамааран үүргэвчтэй аялал хийхийг илүүд үзэх болсон ч эдийн засаг хямарсан энэ үед бусад улсуудаар хамгийн хямдаар буюу 20.000 төгрөгөөс эхэлж аялах нислэгийн тийзийг Айрбүүк Z24 компани Монголд анх удаа хэрхэн борлуулах талаарх хэвлэлийн бага хурал болно.
- Зайсан дахь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр “Хөрсний бохирдол ба өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн тэмцээн 10.00 цагт болно.
- Туушин Пермерт зочид буудалд 09.00 цагаас МБОИЗ-ын 5-р чуулган эхлэх гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ