Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн “Хосын-Улаан чулуу” гэдэг газар иргэн Н /45 настай, эмэгтэй/ өчигдөр 17:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ талаар өчигдөр 20:57 цагт дуудлага ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын6 албан хаагч,1 автомашинтай, Цагдаагийн газрын 2 албан хаагч,орон нутгийн 2 иргэн, нийт 10 хүн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ