Дуучин С.Хишигжаргалд хүчирхийлэл үзүүлсэн этгээд хэн бэ
UBS телевизийн Best songs наадмын шилдэг оролцогч, Ангирмаагийн гарын шавь, дуучин С.Хишигжаргал NTV телевизийн "Чөлөөт эмэгтэйчүүд" шоуны зочин хөтлөгчөөр 9-р сарын сүүлчээс эхлэн ажиллаж байгаа билээ. 11-р сарын 25-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах өдөр" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан "Чөлөөт эмэгтэйчүүд" нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүйчүүд хүчирхийллийн тухай асуудлаар илэн далангүй ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.
Нэвтрүүлгийнөнгөрсөн бямба гаригийн дугаарт хүчирхийллийн асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд энэ үеэр дуучин С.Хишигжаргал ийн ярьсан юм.
“Яг одоо цэнхэр дэлгэцээ үзэн сууж байгаа надтай адилхан хүчирхийлэлд өртсөн, өртөж байгаа бүсгүйдэд хандаж хэлэхэд би яг одоо ярьж байхдаа ч гэсэн айдастай байна. Хамгийн анх “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт хүчирхийллийн тухай сэдвээр ярихад намайг зодсон хүн надтай холбоо барих гэж оролдсон. Мөн дотны минь нэг хүнтэй тааралдаад “Танай тэр чинь юу гээд байгаа юм бэ? Би байхгүй болгоно шүү” гэж дахин заналхийлсэн байна лээ. Магадгүй миний энэ яриа миний дараагийн нэг гарц байж болох юм. Хэрвээ та ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн бол заавал ойр тойрныхоо маш олон хүнд хэн, ямар хүн, хаана юу хийдэг, ямар ямар байдлаар дарамталж, ямар ямар хүчирхийлэл үзүүлсэн, энэ тухайгаа та илэрхийлэх ёстой. Таныг хамгаалж чадахгүй байсан ч гэсэн тэр хүнийг хууль заавал шийтгэх болно. Бидэнд тийм хууль хэрэгтэй.
Цагдаагийн байгууллагын дуудлага хүлээн авах утсан дээр хэний хэн, хэддүгээр хороо гэх зэргээр сунжруу зүйлс асууж байх хооронд аль хэдийнэ хэрэг өрнөх хугацаа болоод өнгөрчихсөн байдаг. Харин гадаадад ухаалаг гар утасны аппликэйшн ашиглан гэр бүлийнхэн, цагдаагийн газарт нэгэн зэрэг дохио өгч амжсанаар хохирогч болохоос авардаг.
Миний хувьд цагдаа дуудах боломж байгаагүй. Харин аз болж мессэж бичиж амжсандаа л өнөөдөр ингээд энд амьд сууж байна. Тэр хүн бичсэн мессэжийг маань хоногийн дараа уншсан бол би бараг амьд үлдэхгүй байсан. Хүчирхийлэл бол үнэхээр аймшигтай. Хүчирхийлэл гэсэн үгээр далдалсан аллага явагдда" хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ