Нийтийн тээврийн жолооч нар осол гаргажээ

Өнгөрсөн амралтын өдөр нийтийн тээвэртэй холбоотой хэд хэдэн осол гэмтэл бүртгэгджээ. Тухайлбал, 13 дугаар хорооллын автобусны буудлын урд замд“Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Daewoo BS” маркийн автобусны жолооч Б нь мөн тус компанийн “JEA 800 D”маркийн троллейбустай мөргөлдсөний улмаас зорчигч 46 настай эмэгтэй Н гэмтсэн хэрэг гарчээ.

Мөн Таван шарын автобусны буудлын замд “Тэнүүн огоо” ХХК-ийн “H.Aero City”маркийн автобусны жолооч 28 настай явган зорчигчийг мөргөжгэмтээжээ.

Үүнээс гадна МУИС-ийн урд талын буудал дээр автобусанд унаж гэмтсэн хүн гэмтлийн эмнэлэг явлаа” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу шалгахад БЗД-ийн 8 дугаар хороонд оршин суух 61 настай эмэгтэй Б “Монел” чиглэлийн нийтийн тээврийн автобусанд суух үед жолооч нь огцом тормоз гишгэсний улмаас сандлын бариул мөргөн унаж нүүрний болон хамрын яс хугарч гэмтжээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ