Солонгосын мэдээллийн төвийн нээлт болно

БНСУ-ын ЭСЯ болон Монголын Залуучуудын Холбооны хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын мэдээллийн төвийг байгуулж, өнөөдөр 11 цагт нээлтээ хийх гэж байна. Нээлтэнд БНСУ-ын элчин сайд У Сон, МЗХ-ын ерөнхийлөгч А. Мөнхбат болон ГХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, КОЙКА олон улсын байгууллагын төлөөлөл тус тус оролцоно.
Солонгосын мэдээллийн төв нь залуучуудыг чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, сурч боловсрох таатай орчин нөхцөлөөр хангах зорилготой бөгөөд Монголын Залуучуудын Холбооны 2 давхарт байрлаж, интернэт орчинд суурилсан номын сан болон лекцийн танхимууд нь оюутан, залуучуудад цагийн хуваарийн дагуу нээлттэй үйлчлэх юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ