Газар доорхи далайнууд ширгэх нь амьд бүхнийг мөхөлд хүргэнэ

Хэрвээ манай гарагийн газар доорхи далайнууд ширгэвэл, энэ нь амьд бүхнийг мөхөхөд хүргэнэ гэж америкийн эрдэмтэд үзэж байна. Сүүлийн үед Гадаад далайн ус уламбүр багасч байгаа ажээ.Дэлхий нийтийн шинжтэй дулаарал үүний гол шалтгаан болж байгааг хэвлэлд дурдсан байна. “Planet Today” сайтад бичсэнээр, Дэлхийг сүйрлийн үр дагавар хүлээж байж мэдэх аж.
Эрдэмтэд манай гарагт ус байнга багасч байгааг ажиглажбайгаа ажээ. Хэрвээ газар дорхи далайнууд алга болвол,энэ ньусныжам ёсны эргэлтийнявцад таагүй үр дагавартай байх болно. Усны хэмжээ багасч байгаа нь манай гарагийн уур амьсгалын дулааралтай төдийгүй, антропогенийн хүчин зүйлтэй холбоотой юм.Дэлхийн дулаарлаас болоод их хэмжээний шингэн агаар мандлын дээд давхаргад гарч, тэндээс бүрмөсөн алга болоход хүрнэ.
Техасын их сургуулийн эрдэмтдийн хэлснээр, одоо газар дорхи далайнуудын усны хэмжээ Дэлхийн хэмжээний 1,5 хувь болж байгаа ажээ.Хэрвээ усны хэмжээ багасах хурдац хэвээр байх аваас,100 жилийн дараа усны хэмжээ0,00045 хувиар багасна.Энэ нь 100 мянган жилийн дараа манай гараг хуурайшиж, улмаар амьд юм юу ч үлдэхгүй гэсэнхэрэг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ