Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

09.00 цагаас МАН-ын Тусгаар тогтнолын ордны хурлын бага зааланд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй эмэгтэйчүүдээ чадавхижуулах зорилгоор Нийгмийн Aрдчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Фридрих Эбертийн сантай хамтран тусгай сургалт зохион байгуулж байна.
- 09.00 цагаас Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд номын санчдын дунд "Ажил мэргэжлийн уралдаан" болох гэж байна.
- Цас зудтай, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх автомашин гардуулах ажиллагаа 10.00 цагаас Онцгой байдлын ерөнхий газарт болно.
- ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж, сэтгүүлчдэд сүүлийн үеийн мэдээлэл олгох зорилгоор 11.00-13.00 цагт НЭМХ-д уулзалт зохион байгуулагдана.
- БНСУ-ын ЭСЯ болон Монголын Залуучуудын Холбооны хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын мэдээллийн төвийг байгуулж, 11.00 цагт нээлтээ хийх гэж байна.
- 11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд Валютын ханшийн огцом хэлбэлзэл түүнийг тогтворжуулах арга замууд олон талт хэлэлцүүлэг болно. Монгол банк, Монголын хөрөнгийн зах зээлийн зөвлөл, МҮХАҮТ болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.
- MN мэдээллийн төвд өвөлжилт хүндрэлтэй байгаатай холбогдуулан Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан "Малчдадаа туслая" сайн үйлсийн аяны талаарх хэвлэлийн бага хурал болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ