Хордсон иргэд техникийн спирт уусан байжээ

Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусан иргэдийн 4 нь амь насаа алдаж, бусад нь эмнэлэгт болон гэртээ эмчийн хяналтанд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа 2 иргэний бие тогтвортой хүндэвтэр, 3 нь дунд гэсэн байдалд шилжсэн байна. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үлдсэн иргэд ерөнхий эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тэдэнд цус цэвэршүүлэх, хоргүйжүүлэх эрчимт эмчилгээ хийж байгаа аж.
"Петро Чайна Дачин Тамсаг" компанийн талбайд туслан гүйцэтгэгчээр ажилладаг "Зөв боломж" компанийн гэрээт ажилчид бараа материалаа буулгаж байхдаа спирт шиг үнэртэй цагаан савтай зүйл олсныгоо түр амрах байрандаа хэрэглэснээр хорджээ. Тэдэнд хийсэн шинжилгээгээр онош нь техникийн спиртийн хордлого гэж гарчээ. Тодруулбал, тухайн шингэнийг хүнсний ногоо нийлүүлдэг хятад эмэгтэй 5 литрийн гурван ширхэг савтай метилийн спирт оруулж ирсэн нь шалгалтаар тогтоогдож хэргээ хүлээсэн байна.Техникийн спиртэд этил, метил болон бусад техникийн цэвэрлэгээнд ашигладаг бодисууд ордог байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ