Дулааны шугамын худагт хүн унаж нас баржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 15 дугаар байрны баруун талд дулааны шугамын худагт цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлага өчигдөр 10:58 цагт онцгой байдлын алданд иржээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн Э /27 настай, эрэгтэй/ дулааны шугамын худагт унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ