Томуугийн эсрэг вакцин хийж байна

ХӨСҮТ-д томуугийн эсрэг вакциныг зургаан сартайгаас дээш бүхий л насныханд хийж эхлээд байна. Гэхдээ хүүхэд товлолын вакцинаа хийлгэсэн бол томуугийн вакциныг хамтад нь хийлгэж болохгүй юм байна. Тиймээс вакциныг эмчид үзүүлсний дараа хийлгэх юм.
Манай улсын хувьд 2003 оноос эхлэн томуугийн сайн дурын дархлаажуулалтад иргэдийг хамруулж ирсэн бөгөөд энэ жилийн дархлаажуулалт өнгөрсөн долоо хоногоос нэг тунг 15 мянган төгрөгөөр хийж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ