А.Баярцэцэгийн танилцуулга шилдэг 10-т багтжээ

“Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрөгч бямба гарагт эхэлсэн. Дэлхийн 110 орны гоо бүсгүйчүүд оролцож буй “Miss World” тэмцээний финалын шалгаруулалт арванхоёрдугаар сарын 18-ны өдөр болно.
Тус тэмцээнд мисс А.Баярцэцэг Монголыг төлөөлөн оролцож байгаа бөгөөд түүний танилцуулга видео хандалтын тоогоор шилдэг 10-т багтжээ.
Финалын шалгаруулалтын өмнө миссүүд 10 шалгуурыг давж, үнэлгээ авах ёстой. Одоогоор орон орны миссүүдийн бэлтгэсэн танилцуулга видеоны санал асуулга эхэлсэн байгаа аж. Танилцуулгыг хандалтын тоогоор АНУ, Энэтхэг, БНСУ, ОХУ, Словак, Гана, Пуэрто Рико, Монгол Улсын миссийн бичлэг тэргүүлж байна. Энэ нь тухайн орны миссийн танилцуулга видео хичнээн олон шэйр авснаар үнэлэгдэж байгаа юм.
Та Монголын оролцогчоо дэмжихийн тулд http://www.missworld.com/contestants/ сайтаас видео танилцуулгыг сонгох боломжтой. Мөн гар утсандаа “Miss World” аппликэйшнийг суулган, саналаа өгч болно.
Монголын оролцогч А.Баярцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа аж. Түүний хувьд өнгөрсөн онд Австри улсад болсон “Эх дэлхийн мисс” тэмцээнд 96 орны гоо бүсгүйчүүдээс шилдэг 16-д үлдэж, түүний танилцуулга видео топ дөрөвт багтаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ