Дронуудыг бүртгэж байна

ИНЕГ-аас аюулгүй байдлыг хангах үүднээс дрон буюу зайнаас удирддаг нисэх төхөөрөмжийг бүртгэх ажлыг эхлүүлсэн байна. Дрон эзэмшигчид нь энэ он дуустал сайн дураар бүртгүүлэх бол ирэх оноос албажуулж, бүртгэлгүй дроныг нисгэсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ. Уг нисдэг төхөөрөмж нь хяналттай агаарын зайд ойрхон нисгэх, хүн ам шигүү суурьшсан бүс эсвэл аэродромын орчимд нисгэх зэргээр нислэгийн аюулгүй ажиллагаанд янз бүрийн эрсдэл үүсгээд байгаа аж. Тиймээс Монгол Улсад орж ирсэн болон бүтээгдсэн дронуудыг бүртгэлжүүлж цаашид дрон эзэмшигч хувь хүн, байгууллагад зохих зөвлөмж өгөх, шаардлагатай тохиолдолд зохих зөвшөөрлийг олгох юм байна.
Дэлхий нийтэд дроныг агаарт өндрөөс зураг авах, аливаа байгууламжийг хянах, эсвэл тоглоом, зугаа хэлбэрээр, мөн зарим газруудад хүргэлтийн үйлчилгээнд ашиглах зэргээр өргөнөөр ашиглаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ