Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. 09.00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнд "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл"-ийн анхдугаар хурал болно.
  2. Пума империал зочид буудлын 2 давхарт 09.00 цагаас Азийн сан, Сант марал сантай хамтран жил бүр явуулдаг "Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал" судалгааны дүнг танилцуулна.
  3. 11.30 цагт БСШУСЯ, арилжааны банкуудтай гэрээ байгуулах арга хэмжээ болно. Оюутны сургалтын зээл олгох бэлтгэл ажлын хүрээнд дээрх арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд БСШУСЯ-ны 401 тоотод болох юм.
  4. Монголбанк 12.00 цагаас хэвлэлийн бага хурал зарлаж, банкны сектор, мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдааны статистик мэдээллүүдийг танилцуулна. Мөн орон сууцны үнийн индекс зарлана.
  5. Сүхбаатар дүүргийн 5-р хороонд байрлах, 6-р сургуулийн гадна талбайд байгуулсан хоккейн талбайн нээлт 12.00 цагаас болно.
  6. 14.00 цагаас УСУГ-ын төв байранд “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн" сэдэвт үзүүлэх сургалт болно.
  7. 14.00 цагт АШУҮИС-ийн "Хүний их эмч" бэлтгэх сургалтын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардах үйл ажиллагаа болно. Тус арга хэмжээнд БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр оролцох бөгөөд монголд анх удаа ХҮНИЙ ИХ ЭМЧ бэлтгэх сургалтын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ