Л.Нямжаргал: Би холливудад монголын анхны кино компанийг нээсэн

-Таныг монголчууд Хол­ли­вудад хөл тавьсан монгол охин гэдгээр нь таньж, чих тавьдаг. Яг одоо та ямар кино төсөл дээр ажиллаж байгаа вэ?

-Юуны өмнө танай сонинд ярилц­лага өгч байгаадаа баяр­тай бай­на. Өнгөрсөн долоо хоногт “Брод Сити” телевизийн шоуг дуусгаад, яг одоо би хоё­рын зэрэг монгол киногдэл­хийн киноны зах зээлд гаргах ажлыг багийнхантайгаа хам­тарч хийж байна. Ер нь монгол киногоо улам олон хүнд үзүүлж, таниулах гэж зүтгэж бай­на. Мөн 2-3 гадаад киноны төслийн санал авчихсан байгаа. Хэлэх цаг нь арай болоогүй байна, болохоор нь тодорхой мэдээлэл өгье. Цагийн хувьд их л давчуу ажиллаж байна даа.

-Та анх кино ертөнцтэй холбогд­сон дурсамжаасаа ху­ваалцахгүй юу?

-Би анх 18 настай байхдаа Холли­вудын “Love or Whatever” гэдэг киноны зураг авалт дээр ажиллаж эхэлсэн. Миний оюутны дадлагын ажил байсан л даа. Их зүйл сурсан. Бүх юм нь миний хувьд анхных байлаа. Анхны юм бол­гон гүнзгий дур­самж үлдээдэг шүү дээ. Түү­нээс хойш Холливудын хамт олонтой 40-өөд богино хэмжээний, 10 гаруй бүрэн хэм­жээнийкинон дээр ажил­лажээ. Үүнээс “Headlock”, “Amateur Night”, “James Franco Biopic”, “Ray Donovan” зэрэг олон киноны багт орж ажилласандаа бахархдаг аа.

-Багаасаа Америкт өссөн гэж сонссон. Тийм учраас ки­­но соёлд нь нэвтэрч, тэнд амжилт үзүүлэхэд илүү дөхөм байсан гэж ойлгож болох уу?

-Америкт ирээд 13 жил болчихжээ. Бас л хурдан байна шүү. Саяхан л Монголоосоо гараад сургуульд орж байсан санагдах юм. Гэхдээ би өөрий­гөө гадаадад байсандаа урлагт, кинонд хайртай дуртай болж, киноны мэргэжил сонгосон гэж хэлэхгүй ээ. Би багаасаа л их яриа, хөтөлнө, дуулна, бүжиглэнэ, бас шүлэг уншина. Цагаан сараар хамаатан сад­нуудаараа очихоор энүүгээр тэрүү­гээр гүйгээд л, хөтлөгч хийж, дуулж бариад хүмүүсийг хөг­жөөдөг байснаа санадаг. Гэртээ дүүтэйгээ хамт хэдэн ч удаа юм бэ дээ, дуу, бүжиг, жүжиг, шүлэг орсон концертбэлдэж, аав ээждээ үзүүлдэг байсан. Харин би гадаадад өссөнөөрөө илүүнээлттэй болсон гэж боддог.

-Оюутан байхаасаа л Хол­ливудад амжилттай ажил­­­лаж эхэлсэн түүх тань бахар­хал төрүүлдэг. “Paramount pictures”-т дадлага хийс­нээс эх­лээд та өнөөг хүр­тэл их хурдан өгсөж байх шиг.

-Би өөрийгөө их азтай гэж боддог. Аав ээжийнхээ буянаар л би өдий зэрэг­тэй яваа. Тэд намайг дуртай мэр­гэжлээ эзэм­шихэд хамгийн их ту­салсан хүмүүс. Миний ээж намайг аль ч юмнаас битгий ай, чи чадна гэж үргэлж хэлж, дэмждэг. Ийм ч учраас хоёрдугаар курсийн оюутан байхдаа “Paramount Pictures”-т дадлага хийх сорилтод орж тэнцээд ажилласан. Би эндээс грант авсан, их зүйл сурсан. Ер нь бол ажил хийж сурах эвээ олсон гэх үү дээ. Тэгээд л Холливудын“Paramount pictures”, “NBC Universal”, “Sony pictures” гээд хэд хэдэн газарт ажиллалаа.

-Холливудад хэн дуртай нь тоогдож ажилладаггүй байл­гүй. Яг ямар шалгуур, босго байдаг юм бол оо. Хэч­нээн хү­ний өрсөлдөөн яригддаг бол?

-Америкт, тэгээд хаа ч мэр­гэжлийн ажлын шалгуур хатуу байдаг. Киноны урлагийн төв учраас Холливудад ажилд орох шалгуур өндөр л дөө. Ми­ний бодоход тухайн хү­ний багаар ажиллах чадвар, туршлага, хамт ажил­лаж байсан хүмүүсийн бодит үнэлгээ, биеэ дайчлах чадвар гээд л олон шалгуур байгаа байх. Урьд өдөр нь кино зохиолоо өгөөд маргааш нь зохиолоо нарийвчлан асууж, ажиллах хэсэгтээ яг ямар зүйл хийх вэ гэж асууж байсан то­хиол хэдэнтээ таарсан. Тэгж бай­гаад л ажилд орох мэдээ авнашүү дээ. Тэгээд ч 100 гаруй жил киноны салбарын үүр уурхай байсан газар арга ч үгүй шүү дээ. Тэр үеэсээ л бий болгосон дүрэм журмаа барьдаг. Өнөөдөр кино хальсныэрин дуусч, дижитал киноны үе эхэлсэн ч эртнээс тавигдсан шалгуур хэвээрээ л байна. Ийм ч учраас энд хамгийн супер, нэг номерын киног шалгаруулж, үнэлдэг. Хэчнээн хүний өрсөл­дөөн байдгийг би хэлж мэдэх­гүй. Ер нь киноны ертөнц чинь их өрсөлдөөнтэй ч гэсэн олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг ажил учраас бие биедээ их урам өгч хажуу хүмүүсээ их дэмждэг юм байна гэж би хардаг. Кинонд бол зөвхөн най­руулагч, жүжигчид гээд л болоо биш шүү дээ. Нүүр ху­виргагч, гэрэлтүүлэгч, зураач, эвлүүлэгч, туслах гээд олон толгой нийлжнэг баг болдог. Нэгэндээ хэлж туслах явдал байнга. Холливүүд энэ тал дээрээ үнэхээр мундаг.

-Та найруулагч, продюссер мэргэжил эзэмшсэн юм байна. Цаашид аль чиглэлээр нь түлхүү ажиллах вэ?

-Би найруулагч болох чиг­лэл барьж суралцсан ч одоо бол продюссерийн ажлаа хийж явна. Нэг л өдөр би кино най­руулах болно. Яагаад гэвэл, би энэ аж­лыг их хүсдэг. Гэхдээ их турш­лага, мэдлэг хэрэгтэй уч­раас өөрийгөө бэлдэж л явна даа.

-Таныг Холливуда өөрийн кино компанитай бол­сон гэж сонссон юм байна?

-Тийм ээ, би өнгөрсөн жил най­руу­лагч Патрик Инграм гэдэг хүнтэй хамтарч Хол­ли­вудад“Mongus Pictures” гэсэн кино компани байгуулсан. Монгол, Америк гэсэн үгийн товчлол байгаа юм.

-Кино ертөнц бол шуу­гиантай, өр­сөлдөөнтэй, нө­гөө талаар хийж бү­тээх­гүй алгуурлах л юм бол ор­хиг­дож гээгдэж мэдэх харгис хатуу ер­төнц шүү дээ. 23-хан настай охин яаж энэ бүхнийг даван туулж байна даа?

-Хүн өөртөө итгэдэг байх л чухал. Хүний амьдралд ямар ч зүйл тохиолдож болно шүү дээ. Би 80 хувь нь эрчүүд байдаг киноны ертөнцөд ажилладаг. Тиймд “Би монгол эмэгтэй хүн шүү” гэж бодоход л ялгаа гарна. Би өөрийгөө хүнээс тийм илүү, хүний хийж чаддаггүй юмыг хийгээд байна ч гэж боддоггүй. Өглөө босоод л өөрийнхөө дур­тай ажлыг хийдэг. Тэгээд ч нэр хүнд, алдар цолын төлөө биш учраас өөрийгөө алдахгүй, даруу­хан, хийж байгаадаа сэт­гэл дүүрэн байна гэж боддог.Өөрийнхөө хийх бүтээлээр хаана ч хүрнэ гэдэгтээ итгэдэг. Хааяа гадуур гарч найз нө­хөдтэйгөө бужигнана. Амьд­­ралын сайн муу, эрээн барааныг харна. Киног бол зүгээр ун­шаад, үзээд хийхгүй. Амьд­ралын дунд орж байж л сайн ойлгож мэднэ. Аль ч зүйл дээр туршлага хуримтлуулна гэсэн үг юм уу даа.

-Алдартай продюссер, сайн найруулагч болохын тулд нас, хүйс, бас үндэс угсаа хэр нөлөөлдөг юм бол оо. Асар их өрсөлдөөн, ялгаварлал, бо­хир бизнес явагддаг гэх яриа байдаг шүү дээ?

-Америкийн кино ур­лагт хэн ч амжилт гаргаж алдар­тай болж болдог. Хүсэл, мө­рөө­дөлдөө үнэнч байж, их хөдөл­мөр­лөсөн хүмүүс л ам­жил­тад хүрдэг. Нэг л жишээ хэлэхэд Сильвестр Сталлоне байна. 20 насандаа Америкд ирж кино­ны мэргэжлээр сурсан боловч хүмүүс түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Ингээд амьдралынхаа наад захын хэрэг­­цээг ч хангаж чадахгүйд хүрч, банкиндаа 100-хан доллар­­­тай үлдсэн гэдэг юм. Гэвч бууж өгөлгүй, өөрийгөө дайчилж 1976 оны шилдэг кино “Рокки”-гийнхоо зохиолыг өөрөө би­чиж зарахдаа гол дүрд нь тоглоно гэж 15.000 долларын гэрээ хийж нэрд гарч байсан. Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэсэн Монголын сайхан зүйр цэцэн үг байдаг даа.

-Бидний төсөөллөөр тэнд ажил­ладаг хүн бүр жинхэнэ од шиг л байдаг гэж ойлгодог. Тусгай хан­гамж, тансаг хэ­рэглээ, оддын үдэш­лэг гээд л. Та залуу хүний хувьд тэр ер­төн­цийн амьдралаас би­дэнд жаахан ярьж өгөхгүй юү?

-Холливудад алдарт хүр­сэн хүмүүс их хөдөлмөр, хүнд хэцүү шалгуурыг удаан хуга­цаанд даван туулж байж ам­­жилтад хүрдэг. Ийм учраас энд хү­мүүсээ өндөр үнэлж, хүндэтгэж, өргөмжилж байдаг. Холливудын теле­визээр гар­даг амьдрал, бодит амьдрал хоёр өөр л дөө. Би од биш учраас яг яаж амьдардгийг сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ нэлээн олон одтой кино болон телевизийн шоун дээр хамт ажиллаж үзсэн. Одууд бол их энгийн сайхан хүмүүс бий. Үнэхээр ажил мэргэ­жилдээ дуртай хүмүүс юм байна лээ. Ажилласан киноны хаалт, нээлт, олон үдэшлэг, арга хэмжээ, уул­залтад оролцож үз­сээн. Тэр үед яг л нэг гэр бү­лийн гишүүд шиг ха­луун дулаан мэдрэмж төрүүлдэг. Энэ дотроос Анжелина Жоли­гийн аав жү­жигчин Жон Воят, жүжигчин, най­руу­лагч Жэймс Франко, продюссер Ами Поилэр, зураглаач Роб МкЛаклан, зураач Хэйди Адамс гэх мэт…

-Монголынкино урлагийн та­лаар ямар дүгнэлттэй явдаг вэ. Дэлхийн зах зээл дээр өр­сөлдөх хэм­жээнд хүрэх бо­лоо­гүй байна гэж хардаг уу?

-Өөдрөгөөр хардаг шүү. Монголын кино урлагт асар их ирээдүй, боломж бий. Дэл­хийн зах зээл дээр хүрэхийн тулд Холливудын киноны стан­дартыг барьж, хийж су­рах хэ­рэг­­тэй. Тэгсний да­раа монгол киног хүмүүс сонир­хож, хаа ч өрсөлдөж, танигдах хэм­­жээнд хүрч чадна гэж би боддог.

-Дэлхийд үнэлэгдсэн сайн кино хийх бол таны мөрөөдөл, зорилго байх. Харин тэр ки­нонд тань Монголын гэсэн ямар нэг таних тэмдэг тусах бо­лов уу. Та юу гэж бодож байна?

-Тийм ээ, миний том мө­рөө­дөл. Би монгол ахуй, уламж­­­­­лалыг бүрэн харуулах ки­но хийх мөрөөдөлтэй. Үү­ний тулд монгол жүжигчид болон монгол хүмүүстэйгээ хамтран нэг бүтэн багаар Холливудад ажиллах хэрэгтэй л дээ. Тэгж байж л бүрэн санасандаа хүрнэ.

-Та Монголдоо хэр их ирж очдог вэ. Энэ эх орны таныг хамгийн их гайхшруулдаг юм нь юу вэ?

-Би гэр бүлтэйгээ хоёр жил тутамд Монголд очдог байсан. Харин оюутанболоод цаг завгүй шалтгаанаар таван жилийн дараа буюу өнгөрсөн зун л очсон. Ер нь болж өгвөл Мон­голдоо байнга очихыг бод­­дог. Монголын маань мал­чин ард түмэн, онгон байгаль үнэхээр сайхан. Дэлхийд хаа ч байхгүй эрх чөлөөг Монгол эх орондоо л мэдэрдэг.

-Та өөрийн зорьсон замын­хаа эхэнд яваа хүн. Харин ямар үед өөрийгөө оргилдоо хүрчихлээ гэж тооцох вэ?

-Та одоо миний хүсэл мө­рөөд­­лийн оргил юу вэ гэж асууж байх шиг байна. Залуу хүн болгон том хүсэл мөрөөдөл тээж явдаг. Миний хувьд өөрийн­­­хөө санаандхүрсэн ки­но­гоо найруулж Хол­ливудад та­нигдах бол хамгийн гол зо­рил­го юм. Ойрын зорилго маань Монголынхоо киног Хол­ли­­ву­дын төвшинд хүргэж танил­цуулах зорилготой. Харин ми­­ний эрхэм зо­рилго маань аав, ээжийнхээ ачийг бага ч гэ­сэн хариулж сэтгэл амгалан амьд­руулахыг хүсдэг ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ