Ажлаасаа болж ядрахыг өвчин гэж албан ёсоор зөвшөөрчээ

Ажлаасаа болоод“туйлдаж ядрахыг” өвчин гэж Бельгийн эрх баригчид албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Статистикийн тоо баримтаас үзвэл, жил бүр 10 мянга хүртэл тоооны хүн энэ шалтгаанаар эмчид ханддаг ажээ. Ажлаас болж архаг ядаргаанд ордгийгтус орны Эрүүлийг хамгаалахын сайд Магги Де Блок хүлээн зөвшөөрснийг 3L- Soir” сайтад бичсэн байна.

Тэрээр ажил дээрээ “туйлдаж ядрахаас” урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар амалжээ. Энэхүү үзэгдлийг өвчин гэж хүлээн зөвшөөрсөн ньэмнэлгийн хуудас авсан ажиллагсадад даатгалын компанийн төлдөг тэр мөнгийг 70 хувь хүртэл нэмэгдүүлэх боломж олгоно гэдгийг сэтгүүлчид тэмдэглэж байна. Чухамхүү ажлаасаа болж “ядарч туйлдсаны” улмаас 2015 онд 8,2 мянга гаруй хүн амралт юмуу чөлөө авсныг социологичид тэмдэглэжээ. Тэднээс 500 гаруй нь чөлөөт мэргэжлийн хүмүүс байсан нь сонин юм. Судлаачдын дурдсан тоо баримтаас үзвэл, Бельгийн арван оршин суугч тутмын нэг нь ажлаасаа болж эрт, орой нэгэн цагт ийм байдлаар өвчилдөг байна.

Эндхийн зарим ажил олгогч даатгал төлөх тохиолдлын жагсаалтад “ажлаасаа болж туйлдаж ядарсан” гэсэн заалтыг 2014 онд анх оруулжээ. Орон тоо цомхотгох нь нь ийм асуудал үүсэх шалтгаан цөөнгүй болдгийг эрдэмтэд тэмдэглэж байна. Үлдсэн ажилтнуудын ачаалал нэмэгдэж, гэхдээ тэд өөрсдөө цомхотголд орчихгүйн тулд эсэргүүцлээ илэрхийлэхээс айдаг ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ