ХУД-т дахин нэг цэцэрлэг үүдээ нээлээ

Хан-Уул дүүргийн 16-р хороонд шинээр баригдсанцэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус цэцэрлэгийннээлтийн арга хэмжээнд ИТХ-ийн дарга Б.Цэрэн Нийслэлийн Боловсролын газрын санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Энхтөр, Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, 16 дугаар хорооны Засаг дарга С.Сарангуа, 243 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Саранцэцэг болон бусад төлөөлөгчид, сурагчид оролцлоо.

Нээлтийн арга хэмжээг ИТХ-ийн дарга Б.Цэрэн нээж хэлсэн үгэндээ "Цэцэрлэгийн асуудал бол улсын нэн тэргүүний асуудал байдаг. Өнөөдөр бид цэцэрлэгийн хүртээмж муу байгааг мэднэ. Харин ийм үед тусцэцэрлэгашиглалтад орж, нээлтээ хийж байгаад баярлаж байна. Нийт сурагчид маань зөв, шударга сайн боловсролтой иргэн болж төлөвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" хэмээлээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар баригдсан тусцэцэрлэг нь 10 бүлгийн 240 ор бүхий хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар 360 хүүхэд хүмүүжиж, 38 багш ажилчид ажиллаж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1,5 тэрбумөртөг бүхий энэхүү цэцэрлэгийн барилгын ажлыг “Морин сувд” ХХК амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн бөгөөд тус цэцэрлэгт БСШУСЯ-43,0 сая, Хан-Уул дүүргийн ЗДТГ 29,0 сая эцэг эх, бусад байгууллага 13,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тохижуулсан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ