Өмгөөлөгчтэй уулзах өрөөний хаалгуудыг вакумжуулжээ

Баянгол дүүргийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг.

Тус прокурорын газар Цагдан хорих ангийн захиргаатай хамтран цагдан хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч нарынЭрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35, 36 дугаар зүйлд заасан "өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах” эрхээ эдлэх нөхцөл бололцоог бүрдүүлж уулзалтын 6 өрөөнд дуу чимээнээс тусгаарлах зорилго бүхий вакум хаалга хийх ажлыг зохион байгуулжээ.

Ингэснээр өмгөөлөгч нар нь үйлчлүүлэгчтэйгээ тав тухтай уулзах нөхцөл бүрдэж байгаа юм.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ