П.Цагаан “МӨР ӨӨДӨЛ” сэдвээр залуустай ярилцана

Өнөөдөр болох “6:45” лекцийн зочноор П.Цагаан уригдаж “МӨР ӨӨДӨЛ” гэдэг сэдвээр ярилцана. Өөдлөх гэдэг нь дээш авирах, урсгал сөрөх, дэвжин дээшлэх гэдэг утгатай үг. Тиймээс энэхүү уулзалтад оролцсоноор П.Цагаан гэдэг хүн хэрхэн өнөөгийн өндөрлөгт хүрсэн талаарх сонирхолтой мэдээллийг сонсохоос гадна хүн өөрийнхөө дотоод хүч чадлыг тодорхойлох боломжтой.Тиймээс уулзалтад өөрийгөө хөгжүүлэх, өөртөө оюуны хөрөнгө оруулалт оруулахыг хүссэн хэн боловч оролцож хэлэлцүүлэг өрнүүлж болно.
Уулзалт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд өнөө орой “6:45” цагаас болох юм. Уулзалтын дараа зочинтой чөлөөт ярилцлага өрнүүлж болно.
П.Цагаан Монгол Улсын эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Тэрээр дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулиудыг дүүргэж өндөр боловсрол эзэмшсэн. Боловсролын сайд, Сангийн сайд, Хөдөлмөрийн дэд сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтэн хүн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ