“ДОХ”-ын тухай бидний мэдэхгүй цочирдом баримтууд

Шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжлийг даган янз бүрийн өвчин шинээр үүсэн бий болсон ч дэлхий дахиныг тэр чигт нь айдаст автуулсан өвчин бол яахын аргагүй ДОХ (AIDS) юм. Монголчууд 1990-ээд оны сүүл хүртэл энэ аймшигт өвчнийг мэдэхгүй явсныг нэг талаараа азтай гэж хэлж болох ч, нөгөө талаараа мэдээлэлгүй байсны улмаас алдсан зүйл их байдаг билээ. Харин одоо цагт уг өвчний талаар дуулаагүй хүн үлдээгүй боловч тэр бүр нарийн тодорхой мэддэггүй. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ "Дэлхийн ДОХ өвчинтэй тэмцэх өдөр" болж байгаатай холбогдуулан энэхүү мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 1 ХДХВ хүний дотоод дархлалын эсүүдэд халдварладаг

ХДХВ халдварласнаар дархлааны тогтолцооны үйл ажиллагааг доголдуулж, хүн элдэв өвчин, халдвараас сэргийлэх чадваргүй болдог. ДОХ бол ХДХВ-ийн хүнд шат ба 20 гаруй халдвар, хорт хавдрын шинж тэмдэг илэрдэг байна.

ХДХВ хүний дотоод дархлалын эсүүдэд халдварладаг2 ХДХВ дараах байдлаар халдварлана
  • Хамгаалалтгүй бэлгийн ажил хийх, (үтрээгээр болон анусаар) халдвартай хүнтэй аман секс хийснээр
  • Халдвартай эс агуулсан цус, цусан бүтээгдэхүүнээр
  • Халдвартай зүү, тариур, шивээсний зүүгээр
  • Халдвартай мэс заслын хэрэгсэл болон бусад үзүүртэй зүйлээр
  • Халдвартай жирэмсэн эхээс урагт болон төрсний дараа хөхөөр хооллосноор
ХДХВ дараах байдлаар халдварлана3 ХДХВ-ээс дараах байдлаар сэргийлж болно
  • Хамгаалалттай бэлгийн хавьталд орох
  • БЗХӨ-ийн шинжилгээ өгч, эмчлүүлэх
  • Тариа хийлгэхээс зайлсхийх. Шаардлагатай тохиолдолд нэг удаагийн зүү тариур хэрэглэх
  • Халдварласан байж мэдэх цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
  • Боломжтой бол хөвчөө таслуулах
  • Хэрэв ХДХВ туссан бол бэлгийн хамтрагч болон нялх хүүхэддээ халдаахгүйн тулд (хүүхдээ хөхөөр хооллодог, эсвэл жирэмсэн бол) аль болох хурдан эмчилгээнд хамрагдах хэрэгтэй.
  • Шууд болон шууд бусаар халдвар авсан байх магадлалтай бол эрсдэлтэй алхам хийхгүй байх
ХДХВ-ээс дараах байдлаар сэргийлж болно4 Дэлхий даяар 36,7 сая хүн ХДХВ-тэй

2015 оны байдлаар дэлхий дахинд ДОХ туссан 36,7 сая хүн бүртгэгдсэн ба тэдний 1,8 сая нь хүүхдүүд байжээ. ДОХ туссан хүмүүсийн дийлэнхийг буурай болон хөгжиж буй орнуудын иргэд эзэлдэг аж. Зөвхөн 2015 он гэхэд л 2,1 сая хүн ДОХ туссан гэж шинээр бүртгэгдсэн байна. Өдийг хүртэл дэлхий даяар ДОХ өвчнөөс болж нийт 35 сая хүн нас барсан ба үүний 1,1 сая нь 2015 онд нас баржээ.

Дэлхий даяар 36,7 сая хүн ХДХВ-тэй5 ХДХВ-ийн тархалтыг хавсарсан эмийн эмчилгээгээр саармагжуулна

ХДХВ шинээр үүсэхгүй бол хүний биеийн дотоод эсийн амьдрах хугацаа уртасч, дархлаа сайжирдаг. Хавсарсан эмийн эмчилгээ амжилттай болсноор бие дэхь вирусыг багасгаж, өвчтөн бэлгийн хамтрагчдаа вирус халдаахаас сэргийлдэг.

ХДХВ-ийн тархалтыг хавсарсан эмийн эмчилгээгээр саармагжуулна6 2016 оны дунд үед 18,2 сая хүн хавсарсан эмийн эмчилгээнд хамрагджээ

Эдгээрээс 16 сая гаруй нь буурай болон хөгжиж буй орны иргэд юм. 2016 онд “WHO” ДОХ-ын халвараас сэргийлэх болон эмчлэх 2 дахь хөтөлбөрөө хэрэгжүүлсэн ба тус хөтөлбөрийн дүнд насанд хүрсэн болон хүмүүс болон хүүхдүүд, ХДХВ-тэй жирэмсэн, хөхүүл эхчүүдэд насан туршид нь хавсарсан эмийн эмчилгээ хийж магадгүй юм.

2016 оны дунд үед 18,2 сая хүн хавсарсан эмийн эмчилгээнд хамрагджээ7 ХДХВ-ын сорил

ДОХ өвчнийг 2030 он гэхэд бүрэн устгахын тулд ХДХВ-ын сорил өгөх зайлшгүй шаардлагатай юм. Сорилын хамрах хүрээ хязгаарлагдмал байсаар бөгөөд халдвартай хүмүүсийн 40% нь сорилд хамрагдсан ба 14 сая гаруй хүн вирусынхээ байдлыг мэдэхгүй яваа юм.

ХДХВ-ын сорил8 1,8 сая хүүхэд ХДХВ-тэй

2015 оны байдлаар эдгээр хүүхдүүд Африкт амьдардаг ба бүгд эхээсээ халдвар авсан юм. Мөн тус онд 150000 шахам хүүхэд шинээр халдвартай гэж бүртгэгдсэн байна.

1,8 сая хүүхэд ХДХВ-тэй9 ХДХВ эхээс хүүхдэд халдварлахыг зогсоох

Буурай болон хөгжиж буй олон оронд ХДХВ-аас урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Гэвч эхээс хүүхдэд халдварлахыг зогсоох үйл ажиллагаа зарим нэг газар явагдаж эхэлсэн ба 2015 онд Кубад анх удаагаа ХДХВ эхээс хүүхдэд халдахыг зогсоосон гэж ”WHO” мэдэгджээ. Харин 2016 оны 6-р сард Армян, Беларусь, Тайланд гэсэн 3 орон нэмэгджээ.

ХДХВ эхээс хүүхдэд халдварлахыг зогсоох10 ХДХВ ба сүрьеэ

2015 онд 10,4 сая сүрьеэ өвчтэй хүний 1,2 сая нь ДОХ-той гэж гарсан байна. ДОХ болон сүрьеэ өвчтэй нийт 390000 хүн 2015 он нас барсан ба ХДХВ-сүрьеэ өвчтэй хүмүүсийн 75% нь Африкт амьдардаг гэсэн мэдээ гарсан байна.

ХДХВ ба сүрьеэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ